Септик систем гэж юу вэ?

Бохирын септик системтийн тухай

 Тав тухтай амьдрал хүн бүхний хүсэл. Энэ хүслийг apartment буюу орон сууц хангаж чадна. Гэхдээ өндөр үнэ, хүүтэй гэхчилэн асуудал бидний санааг зовоож байна. Үүнээс өөрөөр шийдэх боломж байна. Энэ бол иргэд хашаа байшин халаалт, бохир, халуун усаа бүрэн шийдсэн амины тохилог орон сууц болгох юм. Заавал төвийн шугам дагуух газарт биш хаана боловсон ариун цэврийн өрөөтэй байх боломж байна.  Өөрөөр хэлбэл та бие даасан бохирын системийг хашаандаа шийдэж болж байна. Бохирын бие даасан шийдэл болох септик систем нь Бохир усыг 3 үе шаттайгаар цэвэрлэн 50 – 60 хувь цэвэрлэгдсэн усыг хөрсөнд шингээдэг. Хоногт 1м3 – 10м3 бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай. Энэ системийг 10 – 12 сая шахам төгрөгөөр сууриулдаг ч хоёр айл дундаа нэг септик системийг суурлиулах боломжтой.

      Ажиллах зарчмын тухайд гурван үе шаттай. Эхнийх нь механик цэвэрлэгээ буюу гэрээс гарсан бохир септик танкинд орж хүнд элемент нь лаг болон тунана. Харин шингэн хэсэг нь дараагийн хэсэг рүү шилжинэ. Энэ бол биологийн цэвэрлээний үе бөгөөд хүчилтөрөгчгүй орчинд анаэробик бактери бий болсноор бохир усан дахь бусад бичил биетүүдийг устгадаг байна. Ингээд 50- 60 хувь цэвэрлэгдсэн саарал болно. Гуравдахь цэвэрлэгээ нь хөрсөнд хийгддэг. Учир нь хөрс бол хамгийн үр дүнтэй цэвэрлэгч талбай юм. Септик танкнаас гарсан саарал ус хөрсөндөө шингэн  зарим бохир хэсэг нь хөрсөнд наалдсанаар микробын ялзрал явагдаж цэвэрлэгддэг байна. Септик системд ашиглалтын зардал багатай. Тодруулбал 3–5 жилдээ 1 удаа лагийг нь соруулж цэвэрлэнэ.

     Хэрэглээнээс хамааран 2 – 40 тн хүртэлх танктай. Септик бохирын систем нь “халдваргүйжүүлэгч” гэсэн үгнээс гаралтай бөгөөд үл нэвтрэх, хүчилтөрөгчгүй тунгаагч саванд бий болсон анаэробик бактер нь бохир хаягдлыг задралд оруулж, эзэлхүүнийг нь багасган нягтруулж байгаатай холбоотой. Септик бохирын системийг гэр хороолол, зуслангийн байшин, жуулчны бааз, хүүхдийн зуслан үйлчилгээний газарт суурилуулна.

      Бидний санал болгож буй энэхүү систем нь 120 гаруй жилийн өмнө Францын зохион бүтээгч санаачилсан бөгөөд анхны хэрэглэгчид нь Америкчууд байлаа.

     Уг систем нь 1940-өөд оноос төвийн холболтонд холбогдох боломжгүй байршилтай барилгын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар улам боловсронгуй болсон хэлбэрээр хэрэглэгчид ашиглаж байна.

     Одоогоор АНУ-д 40 сая септик систем хэрэглэгдэж байгаа ба Канад, Австрали, Европын холбооны улсуудад мөн хэмжээний септик систем ашиглагдаж байна.

       “Халдваргүйжүүлэгч” гэж нэрлэсний гол учир нь агаар үл нэвтрэх, хүчилтөрөгчгүй тунгаагч савны орчинд аяндаа бий болж байгаа анаэробик бактери нь бохир хаягдлыг задралд оруулж, эзэлхүүнийг нь багасган нягтруулж байгаад оршиж байна. Системийн зорилго нь  бохир хаягдлыг ялган задалж, ялгаран тунасан шингэн хэсгийг нь газрын хөрсөөр дамжуулан бүрэн цэвэршүүлэн шүүж, улмаар хөрсний усанд тэнцэх хэмжээнд цэвэр усыг гаргахад чиглэдэг юм.

         Энэхүү систем ньөртөг, ашиглалтын зардал багатай, цэвэрлэх давтамж цөөн (3-5 жилд 1 удаа) гэсэн давуу талуудтай.

Системийн ажиллах процесс

Шүүрүүлэх талбайн ажиллагаа

Жишээ нь:

10 хүртлэх ам бүлтэй айлын хэрэгцээнд 1м3 хүчин чадалтай бохирын систем суурилуулах шаардлагатай.

200 хүн хүлээж авдаг зочид буудлын хэрэгцээнд 20м3 хүчин чадалтай 40м3 багтаамжтай бохирын систем суурилуулна.

Энэхүү бохирын систем нь үндсэн 3 үе шаттайгаар цэвэрлэгээ хийдэг.

1.      Механик        

2.      Хөрсний   

3.      Биологийн гэсэн үндсэн 3 үе шаттайгаар цэвэрлэгээг хийдэг.

Септик системийн давуу талууд

Энэхүү систем нь доох давуу талуудтай

  Байгаль орчинд ээлтэй

  Газар төлөвлөлтөнд нөлөө үзүүлэхгүй

  Ашиглалтын зардал багатай

  Цэвэрлэх давтамж цөөн (3-5 жилд нэг удаа)

    Монгол улсад “Усны чанар, хаягдал бохир ус”-ны стандарт болох MNS 4943:2000 мөрдөгдөж байна. Энэхүү стандартын дагуу, хаягдал бохир усыг зохих түвшний цэвэршүүлэлт хийсний дараа 1-т усны эх үүсвэрт 2-т хөрсөнд хаяж болохыг зөвшөөрсөн байдаг юм. Мөн энд бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламж ба бусад үзүүлэлтийн хязгааруудыг зааж өгсөн байдаг. Бид энэхүү шаардлагуудад нийцсэн бохирын системүүдийг хийж суурилуулж байна.

Бохирын системийг төлөвлөхөд анхаарах зүйл

Бохирын систем нь Тунгаагч сав /ТС/, Шингээгч худаг /ШХ/ гэсэн үндсэн 2 хэсгээс бүрддэг.

Бохирын системийн дээгүүр машин техник явах ёсгүй.

ТС ба ШХ-ийг тухайн газар орны хөлдөлтийн гүнээс доош газар доор суулгах шаардлагатай.

ТС-ыг газар доор суулгахдаа хөлдөлтөөс хамгаалах дулаалгын ямар нэг төрөлийн материалыг төлөвлөх хэрэгтэй. Хөөсөнцөр, үнс, керамзит гэх мэт хөрсөн доор тэсвэртэй ямар ч материал ашиглаж болно.

ТС ба ШХ-ийн ойр орчмыг асфальт эсвэл бетоноор бүрхэж болохгүй. Зүлэг тарих нь хамгийн тохиромжтой.

ТС-нд амархан бөглөрөлт үүсгэх зүйл хийж болохгүй. Яс, тамхины иш, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл, зориулалтын бус цаас гэх мэт.

ТС-нд энзим, дрож, химийн бодис, будаг, шатахуун, фото зургийн шингэн, пестицид болон бусад химийн хорт бодисыг хийж болохгүй.

Бохирын системийг байрлуулахад мөрдөх зай.