Говьсүмбэр аймгийн хүүхдийн эмнэлэгийн дотор заслын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Рояал кинг констракшн ХХК нь Говьсүмбэр аймгийн Хүүхдийн эмнэлэгийн барилгын дотор заслын ажлыг Мобиком корпораци ХХК-ийн захиалгаар хийж гүйцэтгэж хүлээлгэж өглөө. Тус эмнэлэгийн барилга нь 1956 онд баригдсан барилга бөгөөд түүнээс хойш дорвитой засвар хийгдэхгүй өнөөдрийг хүртэл ашиглагдаж ирсэн бөгөөд дөнгөж төрсөн болон бусад хүүхдүүд хэвтэн эмчлүүлэхэд хүндрэл үүсээд байсан билээ. Нийт 550 м2 талбайтай 24 хүүхэд хэвтэн эмчлүүлэх тасаг болон үзлэгийн өрөө бүхий эмнэлгийн барилгын дотоод заслыг эрүүл мэндийн байгууллагын стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэж, ариун цэврийн өрөөнүүдийг халуун, хүйтэн устай болгосон юм. Ингэснээр Говьсүмбэр аймгийн нийт хүүхэд багачууд ая тухтай орчинд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж байгаа билээ. 

Өмнөх

засварын дараах

Дараах

                                                

Дараах

Өмнөх