Бохирын септик танкыг яагаад бетон болон бето кольцогоор хийж болдоггүй вэ?

Техник технологи өндөр хөгжиж, бие засдаг суултуур хүртэл ухаалаг болчихсон энэ үед монголчууд бид нүхэн жорлон ашигласаар байгаа нь харамсалтай.

Манай улсын хүн амын 70 гаруй хувь нь шаардлага хангаагүй бие засах газар хэрэглэдэг бол гэр хороололд амьдардаг нийт иргэдийн 94.8 хувь нь нүхэн жорлон ашигладаг гэсэн судалгаа байна.

Нүхэн жорлон, түүнээс шалтгаалдаг хөрсний бохирдол зэрэг нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр байгаа нь гэр хорооллынхон төдийгүй төр засгийнхны толгойн өвчин болоод удаж байна.

2016 онд “Нүхэн жорлон, муу усны нүх. Техникийн шаардлага MNS 5924:2008” стандартыг шинэчлэн баталж, агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлон, бордоожуулах, бага хэмжээний усаар зайлуулах, хуурайшуулах гэсэн олон төрлийн ариун цэврийн байгууламжийг иргэдэд танилцуулж, шат дараалсан ажил зохион байгуулсаар байгаа ч дорвитой үр дүн гарахгүй байгаа.

Нүхэн жорлонгоо сайжруулж, хөрсний бохирдлоо арилгаж, эрүүл мэндээ хамгаалах олон арга зам, технологи бий ч хөрөнгө мөнгөнөөс шалтгаалж уг асуудлыг шийдвэрлэж чаддаггүй олон хүн бий.

Асуудлаа шийдвэрлэхийг зорьсон зарим нэгэн нь мэргэжлийн бус хүмүүс, чанаргүй үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандсанаар мөнгө санхүүгээрээ хохирох тохиолдол ч цөөнгүй гардаг.

Иймд хэрвээ ариун цэврийн байгууламжаа сайжруулж, эсвэл шинээр бариулах гэж буй бол юуны түрүүнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг сайтар судалж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Эх орныхоо цаг уур, тухайн газрын хөрсний онцлог зэрэгт тохирсон технологи, зөв шийдлийг сонгох нь зүйтэй.

Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй газруудын ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэх аргуудаас септик системийг манайхан нэвтрүүлээд, өргөн хэрэглэдэг болсон.

АНУ, Канадаас эхлээд дэлхийн олон оронд нэвтрүүлсэн уг систем нь бохир усыг цэвэршүүлэн хөрсөнд шингээж, хуримтлагдсан лагийг соруулж цэвэрлэдэг технологи юм.

Өөрөөр хэлбэл бага оврын цэвэрлэх байгууламж гэсэн үг.

Септик системийн хамгийн чухал хэсэг нь септик танк гэж нэрлэдэг бохирыг цэвэршүүлдэг хэсэг юм.

Уг системийн зүрх нь болсон энэ хэсгийн төхөөрөмжийг улс орон бүр өөр, өөр материалаар хийдэг.

Манай ихэнх байгууллага үүнийг хийхдээ бетон цутгах юм уу, бэлэн бетон кольц ашигладаг.

Септик танкыг бетон цутгаж болон бетон кольцоор хийвэл амархан өгөршдөг.

Гэвч бетон нь ус, чийг нэвчүүлж, олон хүчин зүйлийн нөлөөгөөр нэг жилийн дотор л өгөршиж мууддаг учраас септик танк хийхэд тохиромжгүй материал юм. Тиймээс иргэд ариун цэврийн байгууламж хийлгэхдээ үүнийг анхаарч, чанаргүй үйлчилгээ авахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.