Хэрхэн олон жил ашиглах бохирын септик систем хийлгэх бэ?

/ Зөвөлгөө /

Манай оронд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувь хүн албан байгууллага нилээдгүй хэмжээнд байдаг бөгөөд тэр дундаас та яаж баталгаатай, чанартай, Монгол орны онцлогт тохирсон бохирын систем хийдэг компанийг олох бэ? гэж бодож байгаа байх. Нэгэнт та гэр бүлийнхээ ая тухтай амьдралын төлөө хөрөнгө гаргахаар шийдсэн бол бид танд бага ч болов дараах зөвөлгөөг хүргье.

1/ Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй эсэх

2/ Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан туршлага, гүйцэтгэсэн ажлын мэдээлэл байгаа эсэх / гүйцэтгэсэн ажлуудыг үзээд түүвэрлэн ашиглаж буй газартай нь холбогдож газар дээр үзэх, утсаар лавлаж асуух /

3/ Ашиглаж буй материал / манай орон септик систем хийж буй байгууллага хувь хүмүүс нь септик танкыг бетоноор цутгаж хийх, бетон кольцо булах, эсвэл бэлэн хуванцар савыгшууд булж хийдэг нийтлэг дутагдалтай талтай байдаг. Ингэж хийнэ гэсэн хүмүүсээр шууд хэлэхэд хийлгэх хэрэггүй гэж зөвлөе. Учир нь бетон нь өөрөө амьсгалдаг барилгын материал байдаг учраас бохир ус цэвэрших тунах явцад бетонд шингэж ялзран хөрсний бохирдол үүсгэх, бетон хагарч гэмтэн ашиглах боломжгүй болох, хамгийн гол нь тэнд бактер үүсэх ямарч боломжгүй байдаг. Хүмүүс бактер хийдэг гэх боловч энэ нь өнгөц таныг хуурч байгаа явдал юм.

4/ Далд ажлын зураг гаргаж баталгаажуулж өгөх эсэх / далд ажлын зураг гэдэг нь септик системийг хийж буй мэргэжлийн компани нь өөрсдөө энэ чиглэлээр төгссөн инженер техникийн мэргэжлийн баг байх ёстой бөгөөд систем нь өөрөө газар дор хийгддэг ажил учраас хүлээн авахдаа далд ажлын зурагтай тулгаж, эсвэл дараа нь та байшингийнхаа үнэлгээг өсгөх нэг давуу тал болж өгдөг учраас заавал шаардах ёстой зүйлийн нэг байдаг.

5/ Газрын нөхцөл геологыг судлаж үздэг эсэх / газрын хөрсний бүтцийг газар дээр үзэж шинжлээгүй, түүнд тохирсон септикийг таньтай зөвшилцөж төлөвлөгөөгүй л бол та дахин судлах хэрэгтэй боллоо гэсэн үг /

6/ Ашиглаж буй технологи нь бусад компаниас давуу тал хэр байгааг харьцуулах

7/ Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг эсэх / олон жил энэ чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх нь иргээд асуудал гарахад буух эзэнтэй байх хэрэгтэй /

8/ Мэргэжлийн удирдлага хамт олон байх / инженер техникийн ажилчидтай байх /

Дээрх үзүүлэлтүүдийг мэдсэнээр танд сонголт хийхэд бага ч болов тус болох байх гэж найдаж байна.

Бидэнтэй дахин холбогдож мэдээлэл авах бол энэ хаягаар майл илгээх эсвэл манай компаний холбоо барих дугаарт залгаж холбогдоорой.

 

Танд баярлалаа.