Захирлын мэндчилгээ

Монгол орны өнцөг булан бүрт амьдарч буй нийт хэрэглэгч харилцагчид болон ирээдүйн хэрэглэгч хамтран ажиллах , иргэддээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна.

Манай компаний хамт олон Монгол улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд өөрсдийн мэдлэг оюун, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байна. Шилдэг инженерүүд, үнэнч шударга ажилчдын бүрэлдхүүн хийх бүтээх их ирмэлзэлтэйгээр шинэ оны ажилдаа бэлэн байна.

Бид ажилдаа үгээр биш үйлдлээрээ баталгаа гаргаж өгдөг, чанар дээр бас дахин чанарыг таньд амлаж чадах шилдэг хамт олон юм. Манай хуудсаар зочилсон та бүхэн өөрийн амьдарлыг тухтай болгох жааханч болов мэдлэг хуримтлуулж бидэнтэй хамтран ажиллана гэж найдаж байна.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Royal King Construction" ерөнхий захирал Ч.Гантулга

Компаний танилцуулга

"Роял Кинг Констракшн" ХХК нь 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд, үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш төвийн системд холбогдоогүй айл өрх, албан байгууллагын халаалтын систем, цэвэр усан хангамж, бохирын системийг өөрийн инженер техникийн ажилчдын ур чаварт тулгуурлан компаний нэгдмэл бодлогын дор дэлхийн технологийг монгол орны эрс тэс уур амьсгалд зохицуулан суурилуулж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд бидэнд шугам хоолой хөлдөх ,хөрсний ус ,хөрсний овойлт,  суулт, үнэр гарах , хөрсөнд шингэхгүй байх зэрэг олон бэрхшээл гарч байсан ч бид хариуцлагаас зугтаж хойш суулгүйгээр өөрсдөө туршлага хуримтлуулж төрөл бүрээр туршиж үзэн мэдлэгээ дээшлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх зэргээр бүх бэрхшээлийг даван туулсан хамт олон юм .

Бид 2013 оноос эхлэн барилга угсралт болон түүний дотор гадна сантехник угсралтын ажлыг өндөр үнэлгээтэйгээр гүйцэтгэсээр байна. Мөн 2014 оноос мод чулуу хуванцраар бүх төрлийн бүтээгдэхүүн хийх 4D CNC үйлдвэрийг монголд анх удаа оруулж ирэн ажиллаж байна.

Компаний түүх

2011 онд - Роял Кинг Констракшн ХХК байгуулагдав.

2012 онд - Барилга угсралт сантехникийн тусгай зөвшөөрөл авав.

2013 онд - 48 айлын барилга иж бүрэн барьж хүлээлгэн өгөв.

2013 онд - Хөвсгөл аймгийн 4 суманд НҮБ-тэй хамтран сургууль, сумын дотуур байранд цэвэрлэх байгууламж хийв.

2014 онд - Бага оврын цэвэрлэх байгууламжийн ашигтай загварын гэрчилгээ авсан.

2014 онд - 3D CNC машин оруулж ирсэн.

2015 онд - 4D CNC машин оруулж ирэв.

2015 онд - Дэлхийн Зөн Монгол ОУБ, Мобиком корпорациас санаачлан хэрэгжүүлсэн WASH төслийн гүйцэтгэгчээр ажиллав.

2016 онд - Монголиан кинг трейвэл аялалын компани байгуулав.

2016 онд - Рояал импекс ХХК, барилгын материалын бөөний төв нээв.

2016 онд - Дэлхийн Зөн Монгол ОУБ, Мобиком корпорациас санаачлан хэрэгжүүлсэн WASH төслийн гүйцэтгэгчээр ажиллав

2017 онд - KIMA брэндийн халдаг кабелийг албан ёсоор оруулж ирлээ.

2017 онд - Дэлхийн Зөн Монгол ОУБ, Мобиком корпораци ХХК, Боловсролын яам, НҮБ-ийн хүүхдийн сангийн санаачлан хэрэгжүүлсэн WASH төслийн гүйцэтгэгчээр 2 жил дараалан гүйцэтгэх тендерт шалгарав.

2018 онд - Дэлхийн Зөн Монгол ОУБ, Мобиком корпораци ХХК, Боловсролын яам, НҮБ-ийн хүүхдийн сангийн санаачлан хэрэгжүүлсэн WASH төслийн гүйцэтгэгчээр 3 жил дараалан гүйцэтгэх тендерт шалгарав.

Тус онд 11 аймгийн 20 сумын Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг хийж гүйцэтгэн. Төслийн ажлыг тус оны 10 сард бүрэн хийж гүйцэтгэн ашиглагч байгууллагуудад хүлээлгэн өгөв.

Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын бодлого

Монгол Улсын хууль, стандартын шаардлагад нийцүүлэн Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал, эрсдлийн удирдлага, гүйцэтгэлийг байнга сайжруулж, “Аюулгүй зөв ажиллах” зан үйлийг ажилтан бүрт тасралтгүй төлөвшүүлэн, аюулгүй байдлыг хангаагүй ажлыг гүйцэтгэхгүй байх эрхийг ажилтанд эдлүүлж, аюултай тохиолдлыг мэдээлэх үед үл буруутгах, урамшуулах зарчмыг баримтлан, үйл ажиллагааны хяналтыг тогтмол хэрэгжүүлэн “Аюулгүй үйлдвэрлэл, үйлчилгээ”-г эрхэлнэ.

КОМПАНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ