Байгууллагуудад зориулсан үйлчилгээ

Албан байгууллагад зориулсан цогц шийдэл

Бид хэрхэн ажилладаг вэ?

Яагаад Рояал Кинг Констракшн ХХК гэж?

Рояал кинг констракшн ХХК нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төвийн шугамд холбогдоогүй айл өрх, албан байгууллагын бохирын септик системийг хийж гүйцэтгэж байна. Бага оврын цэвэрлэх байгууламж буюу септик системийг гүйцэтгэж эхэлснээс хойш өөрийн салбартаа тэргүүлэгчийн байранд хүртэл амжилттай ажиллаж байна.

Манай компани нь Монгол улс даяар нийт 150 орчим объектэд септик системийг гүйцэтгэн ажилласан бөгөөд тэдгээр байгууламжуудыг компаниас олгодог баталгаат хугацааны дотор тогтвортой хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

Бид албан байгууллагад дараах үйлчилгээг санал болгодог.

Манай компани албан байгууллагуудын хэрэглээнээс  хамааруулан хоногт 2,5-100м3 бохир ус цэвэрлэх хүчин чадал бүхий септик системийг санал болгодог.

Бид танай байгууллагад нэн тэргүүнд тараах чанарыг санал болгох болно.

1.Байгууламжийн найдвартай ажиллагаа

2.Мэргэжлийн ажиллагаа

3.Танай байгууллагын септик систем төлөвлөсөн газрын байгаль цаг уурын онцлог шинж чанарт тохирсон гүйцэтгэл

4.Жилийн 4 улиралд доголдол үүсэхгүй хэвийн ажиллагаа

Мөн дараах нэмэлт үйлчилгээг санал болгох болно.

1.Танай байгууллагын хүсэлтээр септик системийг төлөвлөж буй байршилд газар дээр нь ажиллах мэргэшсэн инженер томилон үнэ төлбөргүй зөвөлгөө үйлчилгээ үзүүлэх

2.Манай компанийг сонгон үйлчлүүлэхээр болсон тохиолдолд төлөвлөлтийн зураг үнэ төлбөргүй  боловсруулж өгөх

3.Ажил бүрэн дуусмагц байгууламжийн гүйцэтгэлтэй холбоотой албан ёсны баримт бичиг бүрдүүлж хүлээлгэн өгнө

Бидний давуу тал

-Олон жилийн, олон ажлын туршлага

-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий тусгай зөвшөөрөл

-Салбартаа танигдсан байдал

-Санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа

-Баталгаат хугацааны засвар үйлчилгээний найдвартай байдал

-Мэргэшсэн баг хамт олон

-Орчин үеийн технологид суурилсан ажлын багаж хэрэгсэл

-Өөрийн хүнд механизм

 

Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа

Бид хэрхэн ажилладаг вэ?

Үнийн санал авах

 
Үнийн санал авах